Төв аймгийн Зуунмод суманд энэ сарын 9-нд гурав, таван настай хоёр хүүхэд тагтан дээрээс унаж осолдсон байна. Тухайн үед хүүхдүүд гэртээ хоёулхнаа, харж хандах хүнгүй байсан гэнэ. Тус аймагт өнгөрсөн аравдугаар сарын байдлаар зам тээврийн болон ахуйн ослоор 47 хүүхэд гэмтэж бэртсэний найм нь амиа алджээ.