Баян-Өлгий аймгийн нутагт янгир, хойлог хорогдож байгаа гэнэ. Тус аймгийн холбогдох байгууллагуудад Тавалдай уулан дахь янгирын сүргээс хэд хэд нь учир битүүлгээр үхсэн тухай мэдээ иргэдээс ирсэн байна. Нэг тэх бэртлийн улмаас үхсэн бололтой. Орооны үедээ өөр тэхтэй мөргөлдсөнөөс хүнд бэртжээ гэж үзэж байгаа гэнэ. Хойлог шувуу бөөнөөрөө хорогдож байгаа нь хорт бодисоос болсон байж болзошгүй гэсэн таамаг байгаа аж. Тиймээс үхсэн хойлогноос хэдийг нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид илгээн шинжлүүлэхээр шийдвэрлэжээ.