Авлигатай тэмцэх газар НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын нас, бие, сэтгэл зүйн онцлогт тохирсон шилдэг хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдааныг зарлалаа.
Сурагчдад шударга ёсны тухай мэдлэг, чадвар эзэмшүүлэх, түүнийг эрхэмлэх үзэл санааг төлөвшүүлэх зорилготой уг уралдаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын багш нар багаар оролцож болох юм байна. Уралдааныг оролцогчид холбогдох материалаа арваннэгдүгээр сарын 28-ны өдөрт багтаан ирүүлэх бөгөөд шалгарсан хичээлийн хөтөлбөрөөр үзүүлэх хичээл заах ажээ.