НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд хэлэлцүүлэг явагдаж байна.
Уг хэлэлцүүлэгт төрийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтэн, албан хаагчид төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас зохион байгуулж буй энэ хэлэлцүүлэгт хөдөлмөр эрхлэгч, хараа хяналтгүй, асрамж халамжийн төв дэх хүүхдүүдийн хамгааллын тухай болон үрчлэлтийн асуудлаар хэлэлцэх юм байна.
Түүнчлэн нийслэлийн хүүхэд хамгааллын тогтолцоо, хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн асуудлаар ч хэлэлцэх ажээ.