“Эрдэнэт үйлдвэр” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр Safety first 2014 тэмцээн зохион байгуулах гэж байна. Уг тэмцээнд тус үйлдвэрийн 41 цех хамрагдана.
Тэд эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх хуулийн мэдлэгээр өрсөлдөхөөс гадна урлаг, соёлын авьяасаараа уралдана. Тэмцээн хоёр үе шаттай явагдахна. Эхлээд “Эрүүл хүнс” өдөрлөг зохион байгуулах гэнэ. 1996 оноос хойш зохиогдож байгаа тус тэмцээн ирэх жил уул уурхайн томоохон компаниудыг хамруулахаар төлөвлөж байгаа ажээ.