Сүхбаатар аймгийн хэмжээнд оны эхний 10 сарын байдлаар 283 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 36 хүн нас барж, 126 хүн гэмтэж бэртсэн байна.
Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 20-оор өсч гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд 417.8 сая төгрөгийн хохирол учирсны 18.7 хувийг нөхөн төлүүлжээ. Гэмт хэрэгт 272 хүн холбогдон сэжиглэгдсэний 31.6 хувь нь согтуугаар, 27.2 хувь нь бүлэглэнгээр хэрэг үйлдсэн байна. Нийтдээ 1786 хүн эрүүлжигдсэн нь урьд оны мөн үеийнхээс 640 хүн буюу 26.4 хувиар буурсан байна.