Сэлэнгэ аймгийн хөрөнгө оруулалтаар Жавхлант сумын нутаг дэвсгэрт ойжуулалтын ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.
Тухайлбал “Моностой” 2-р багийн “Хавтгай нарс”-ны 15 га газарт Алтанбулаг сумын “Өргөн Сэлэнгэ” ойн нөхөрлөлөөс ойжуулалтын ажлыг хийжээ. Мөн тус сумын Байгаль хамгаалах сангаас 750.0 мянган төгрөгийн зардал гаргаж 1.5 га газарт 3000 ширхэг нарсны суулгацыг Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй 10 иргэнээр тарьж суулгуулсан байна.