Гоо сайхны бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа хийгээд лацыг нээж, задалснаас хойш хэр хугацаанд хэрэглэх талаар зарим нэг мэдээллийг хүргэе.
Доор бичсэн бүтээгдэхүүний хугацаа нь зөвхөн онгойлгосноос хойш хадгалах, хэрэглэх хугацаа бөгөөд хэдийгээр онгойлгосон боловч хэрэглэлгүйгээр хадгалалтын хугацаа дууссан бол шууд хаях нь зүйтэй юм.
Эдгээрээс хамгийн чухал нь сормуусны будаг юм. Учир нь нүдэнд хамгийн ойр байдаг тул ямар нэгэн байдлаар “бохирдсон”, “муудсан” тохиолдолд нүд өвчлүүлэх аюултай. Удаан хадгалсан сормуусны будаг нь нян үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг бол гурван сар гэсэн хадгалалт, хэрэглэлтийг хугацааг ягштал баримтлаарай.
1. Үнэртэй ус, сүрчиг, биеийн ус- 3 жил хүртэл
2. Тень, хацар өнгөлөгч – 1-3 жил
3. Суурь шингэн энгэсэг буюу крем – 1-3 жил
4. Хумсны будаг – 1 жил
5. Нарнаас хамгаалах тос – 1 жил
6. Уруулын будаг, уруул өнгөлөгч – 1 жил
7. Нүдний харандаа, уруул хүрээлэгч – 1 жил
8. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд - 1 жил
9. Сормуусны будаг – 3 сар
10. Шингэн контур – 3-6 сар
11. Натурал буюу органик гоо сайхны бүтээгдэхүүн – 6 сар хүртэл
Таны гоо сайхны бүтээгдэхүүн энэ хугацаанаас хэтэрсэн бол та шуудхан хаян хэрэгтэй юм.