УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат АНУ-ын Төрийн Департментын Зүүн Ази Номхон далайн бүс нутгийг хариуцсан туслах, ТНБД-ын орлогч Сузан Торнтон, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уузалтын эхэнд бүлгийн дарга Д.Эрдэнэбат төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнд талархаад, Монгол Улсын, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар танилцууллаа. АНУ-ын Төрийн Департментын Зүүн Ази Номхон далайн бүс нутгийг хариуцсан туслах, ТНБД-ын орлогч хатагтай Сузан Торнтон цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад нь талархал илэрхийлээд хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар дурдлаа. Тэрбээр хоёр орны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам бүр идэвхжиж байгаад таатай байгаагаа онцлоод эдийн засаг нийгмийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд боломж илүү байгаа гэдгийг онцолсон юм. Уулзалтын үеэр талууд хоёр орны худалдаа, эдийн засаг хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагцаашид өргөжүүлэн хөжгүүлэх асуудлыг илүүтэй чухалчилж, санал бодлоо солилцсон юм.