Боловсролын тухай хуульд дүүрэг болгон Боловсролын хэлтэстэй байх ёстой гэж заасан байдаг аж. Гэтэл нийслэлийн Багахангай дүүрэгт ийм хэлтэс байдаггүй. Налайх дүүргийн Боловсролын хэлтэст тус дүүргийг хариуцсан нэг мэргэжилтэн бий. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын даргын орлогч Р.Түвшинбатаас тодруулахад “Нийслэлийн Засаг даргын 2009 оны А633 дугаар захирамжаар Багахангай дүүргийн Боловсролын хэлтсийг татан буулгасан байдаг. Багахангай дүүрэгт нэг сургууль, хоёр цэцэрлэг л үйл ажиллагаа явуулдаг. Ийм байтал зургаан хүний орон тоотой хэлтэс байгуулах нь эдийн засагт халгаатай” гэлээ.