“Сонсголгүй ба сул сонсголтой хүүхдийг боловсролд эрт оролцуулах, сонсголгүй хүүхдийн боловсролд хос хэл соёлын арга зүйг нэвтрүүлэх төсөл”-ийн нээлт өнөөдөр Сүхбаатар дүүргийн тусгай 29 дүгээр дунд сургуульд боллоо.
“Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” нь Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар “Монголын сонсголгүй ба сул сонсголтой хүүхдийг боловсролд эрт оролцуулах, сонсголгүй хүүхдийн боловсролд хос хэл соёлын арга зүйг нэвтрүүлэх төсөл”-ийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм байна. Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэгийн 0-3 настай сонсголгүй хүүхдийн эрт оролцооны хөтөлбөр хэрэгжиж байна.
Мөн тус дүүргийн 29 дүгээр сургуулийн 1б бүлэгт “Хос хэл, соёлын арга зүйгээр бага боловсрол олгох” туршилтын үйл ажиллагаа эхэлжээ.