Хүүхдийн төлөө үндэсний газар холбогдох хууль тогтоомж, чиг үүргийн хүрээнд цагдаагийн байгууллагатай тогтмол хамтарч ажилладаг.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цагдаагийн байгууллага амь нас, эрүүл мэнд нь хохирч болзошгүй хараа хяналтгүй, оршин суугаа газрын хаяг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тодорхойгүй хүүхэд түр саатуулах, хүүхэд асран хамгаалах байгууллагад шилжүүлэх, оршин суугаа газрын хаяг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох асуудлыг судлаж шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх, цагдаагийн байгууллага, хүүхдийг асран хамгаалах байгууллагатай хамтран ажиллах журмыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын хамтарсан журмаар батлан мөрдөж ажиллахыг зохицуулсан байна.
Иймээс хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хоёр байгууллагын хамтран ажиллах журмын төслийг боловсруулж дуусаад, батламжиллаа.
Энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар, Хүүхдийн төлөө үндэсний газрын хүүхэд хамгаалал үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү болон албаны бусад хүмүүс оролцсон юм.