Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүчирхийллийн учир шалтгаан, хор хохирол, үр дагаврыг нийгэмд таниулах мөн урьдчилан сэргийлэх зорилгоор “Хайрын гар” аяныг зохиолоо. Тус аянд оюутан залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулиудын 500 сайн дурын идэвхитэн оюутан залуучуудыг хамруулжээ. Уг аяны хүрээнд өнөөдөр оюутан залуучууд ижил өнгийн хувцасаар жигдэрч Чингисийн талбайд цугласан юм.
Мөн НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн Нийслэлийн тайлан илтгэлийн салбар хэлэлцүүлэг зохион байгуулагджээ. Тус хэлэлцүүлэгт төрийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтэн, албан хаагчид төрийн бус байгууллагын төлөөлөл болох 120 гаруй хүн оролцсон байна.