Төв аймгийн ургацын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 хүчит бөхийн барилдаан ирэх 20-ны өдөр Монголын үндэсний бөхийн өргөөнд болох гэж байна.
Манай улсын тариалангийн голлох бүс нутгийн нэг болох Төв аймгийн тариачид, ногоочид ийнхүү монгол бөхөө барилдуулан Ургацын баяраа тэмдэглэх юм. Энэхүү нэрэмжит барилдааныг Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах юм байна.