Өмнөговь аймагт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор тус аймгийн ИТХ Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Хамтын ажиллагааны хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн байдалд судалгаа, дүн шинжилгээ хийх аж. Мөн Өмнөговь аймагт уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын хүний эрхэд нөлөөлөх байдлыг үнэлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийг хангахын тулд шаардлагатай тохиолдолд нийтийн эрх ашгийг хамгаалан төлөөлөн нэхэмжлэл гаргах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах юм. Хоёр жилийн хугацаатай тус санамж бичигт уул уурхайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийг чадавхжуулах, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг шат дараалан хэрэгжүүлэх гэнэ.