OХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины өнгөрсөн есдүгээр сард манай улсад ажлын айлчлал хийхдээ Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг үзэглэсэн.
Хэлэлцээр өнөөдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд ОХУ болон манай улсын иргэд өнөөдрөөс 30 хоногийн дотор харилцан визгүй зорчих болсон юм. Ингэснээр Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэх, аялал жуулчлал эрчимжих, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн ашиг орлого өсөх өргөн боломж нээгдэж байгаа. 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих ангиллын виз авна.
Өнөөдрийн 13.00 цагийн байдлаар Монгол Улсын 687 иргэн, ОХУ-ын 380 гаруй иргэн Монгол Улсын хилийн орох, гарах чиглэлд улсын хил нэвтэрсэн байна.