Дараагийн Ерөнхий сайдын асуудлаар АН-ын ҮЗХ-ны хуралдаан үргэлжилж байна. ҮЗХ-ны хурал дээр АН-ын дарга Н.Алтанхуяг намын даргаасаа чөлөөлөгдөх өргөдлөө албан ёсоор өглөө. АН-ын зарим гишүүд намын эв нэгдэл, улс орны төлөө ийм шийдвэр гаргаж байгаа Н.Алтанхуяг даргад баярлаж байна гэжээ.
Тэрээр өөрийн твиттер хуудаснаа "Миний бие АН даргаар 6 жил ажилласны эцэст намын цаашдын эв нэгдлийн төлөө мөн зарчим, байр суурь,үнэт зүйлдээ үнэнч үлдэхийн тулд ажлаа өглөө" хэмээн бичжээ.