АН-ын ҮЗХ-ны хурал үргэлжилж байна. АН-ын дарга Н.Алтанхуяг чөлөөлөгдөх өргөдлөө өгч УИХ-ын дарга З.Энхболд түүний оронд намын даргад нэр дэвшсэн юм. Түүнийг ҮЗХ-ны гишүүдийн 100 хувь дэмжсэн байна. Ингэснээр намын даргыг ирэх сарын 8-нд хуралдах намын Их хурлаар батлах аж.