Улсын төсвийн 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Баруун-Уртад 200 хүүхдийн дотуур байрны барилгыг “МОН-МАРС” холдинг компани богино хугацааны дотор чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулжээ.
Энэхүү дотуур байр нь хоёр корпустай бөгөөд А корпус нь 4 ортой 50 өрөөтэй, Б корпус нь гал тогоо, интернэт, номын сан, соёл мэдээллийн төв зэрэг үйлчилгээний газартай юм байна. Давхар бүртээ халуун усны газар, 00-ийн болон угаалга, индүүдлэгийн өрөөтэй, хяналтын камер байрлуулжээ.
Энэ байр ашиглалтад орсноор Баруун-Урт сумын 4 бүрэн дунд сургуульд хөдөө сумдаас ирж суралцах хүүхдүүд дотуур байранд сууж сурч, амьдрах таатай орчин бүрдсэн байна.