Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойн бэлтгэл ажил Баян-Өлгий аймагт хэрэгжиж эхлэв.
Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, АН-ын дэд дарга Б.Лазатхан энэ тухай хийсэн мэдэгдэлдээ, Энэхүү ойг бүх нийтээрээ тэмдэглэнэ. Бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын комисс, хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. Ардчилсан хөдөлгөөний тухай ном хэвлүүлэн гаргаж, ардын язгуур урлагийн төрлүүдээр их наадам, биеийн тамир спортын болон яруу найргийн уралдаан тэмцээн зохион байгуулж ойг арван хоёрдугаар сарын зургаанд тэмдэглэнэ. Харин тэрнээс өмнөхөн буюу мөн сарын 3-ны үеэр иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдааныг хуралдуулахаар бэлтгэж байна. Хэлэлцэх асуудлын товыг журмын дагуу арван тав хоногийн өмнө зарлах болно гэж ярилаа.