Булган аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэа хүүхдийн оролцооны байгууллага зохион байгуулж “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн математикийн багш Д.Баярчимэгийг Булган сумын энэ оны “Хүүхдэд ээлтэй багш”-аар тодруулжээ.
Хүүхдүүд багшдаа үнэлгээ өгөх энэ санал хасуулгад аймгийн төвийн сургуулиудын сурагчдын төлөөллийн 560 хүүхэд оролцож үнэлгээ өгсөн байна. Сурагчид түүнийг мэргэжлийн ур чадвар сайтай, сурагчдын эцэг эхчүүдтэй хамтран ажилладаг, хичээл, сургалтыг хүүхдийн хүсэл сонирхолд нийцсэн шинэлэг арга барилаар хөтлөн явуулдаг, анги, хамт олны бүтээлч, шударга өрсөлдөөнийг хангасан орчин бүрдүүлдэг, хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэн санал хүсэлтийг анхааралтай сонсдог, нийгмийн идэвх оролцоог нь сайтар дэмждэг, хүүхдийн сайн багш, найз, зөвлөгч хэмээн үнэлжээ.