Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирустэй тэмцэхэд дэлхий нийтээрээ хүчин чармайлт гаргахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриаллаа.
“Их-20 “ бүлгийн удирдагч нар дэлхийн эдийн засгийн асуудлыг хэлэлцэж буй Австралийн Брисбен хотод Бан Ги Мүн мэдэгдэл хийхдээ ингэж уриалсан юм.
Вирусийн гаралтай энэ өвчинтэй тэмцэхэд туслахын тулд нэг тэрбум долларын хандив цуглуулахыг олон улсын хамтын нийгэмлэгт НҮБ уриалж байна. Хэд хэдэн улс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж амлажээ.
“Эбола” бидний гаргаж буй хүчин чармайлтаас хамаагүй хурдан тархаж байна гэж НҮБ-ын тэргүүн хэлэв.
Ирэх 12 дугаар сарын эх гэхэд “Эбола”-гийн халдвар авсан өвчтөнүүдийн 70 хувийг тусгаарлан эмчлэх НҮБ-ын зорилгод хүрэхийн тулд хамтран ажиллахыг тэрбээр олон улсад мөн уриаллаа.