Дархан-Уул аймгийн Стандарчлал хэмжил зүйн хэлтэсээс эрхлэн “Дэлхийн чанарын өдөр”-ийг “Дэлхийн чанарыг хамтдаа бүтээцгээе” уриан дор тэмдэглэж байгаатай холбогдуулж аймгийн “Шилдэг чанарын менежер-2014”-ийг шалгаруулж шагнал гардуулав.
Энэ жилийн чанарын шилдэг менежерээр Дархан сумын “Би Монгол” салоны гүйцэтгэх захирал Т.Төвжаргал шалгарч шилдэг чанарын менежерын цом, өргөмжлөл хүртсэнийг аймгийн ЗДТГ-ын Төрийн Захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан, аймгийн Стандарчлал хэмжил зүйн хэлтсийн дарга И.Алтанцэцэг нар гардуулж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.