Монголын Физикийн Нийгэмлэг, Шинжлэх ухааны Академийн Физик технологийн хүрээлэн хамтран “Физикчдийн үндэсний II форум”-ыг энэ сарын 15-нд буюу өнгөрсөн бямба МУИС-ийн хичээлийн 1-р байранд зохион байгууллаа.
Уг хурлаар физикчид “Шинжлэх ухааны төрөөс баримтлах бодлого”, “Физикийн боловсрол”, “Онолын физик ба их энергийн физик”, “Хатуу биеийн физик”, “Одон орон, геофизик”, “Электроник, Сэргээгдэх эрчим хүч”, “Цөмийн физик, технологи”, “Биофизик”, “Оптик спектр судлал” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн байна. Хурлын төгсгөлд форумд оролцогчдоос ирүүлсэн саналыг нэгтгэн санал зөвлөмж боловсруулан гаргажээ.