Сүхбаатар аймгийн төвд улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгөөр барьсан 200 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо. “МОН-МАРС холдинг” компанийн барьсан энэ байр хоёр корпустай. А корпус нь 50 өрөөтэй агаад өрөө бүр дөрвөн ортой юм байна. Б корпус нь гал тогоо, интернэт, номын сан, соёл мэдээллийн төв зэрэг үйлчилгээний газартай. Давхар бүртээ халуун усны газар, ариун цэвэр, угаалга, индүүдлэгийн өрөө, хяналтын камертай. Баруун-Уртын ерөнхий боловсролын дөрвөн сургуульд сурдаг, хөдөө гэртэй хүүхдүүд энд амьдрах юм.