Өнөөдөр оюутны эрхийг хамгаалах олон улсын өдөр. 1941 оны арваннэгдүгээр сарын 17-нд Чех улсын оюутан Оплата Прага хотноо дэлхийн II дайныг эсэргүүцэж мянга мянган оюутнуудын эрхийн төлөө амиа золиосолж, өөрийгөө шатаасан түүхтэй тул НҮБ уг өдрийг Олон улсын оюутны эрхийн өдөр болгожээ. Монголын оюутны холбооноос энэ өдөр оюутны дотуур байрны багш нарын III зөвлөлгөөн, “Надад хэлэх үг байна” уран илтгэлийн нээлттэй тэмцээн, “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе” тайван жагсаал зохион байгууллаа. Жагсаалын үеэр оюутнууд төр засгийн удирдлагуудад Монголд ганцхан байдаг Оюутны талбайгаа эргүүлэн авч, өөрсдөдөө зориулсан үйл ажиллагаа явуулах боломж олгох, мөн ирэх оны эхнээс оюутнуудыг автобусаар үнэ төлбөртэй зорчих асуудлыг эртнээс шийдвэрлэх хүсэлт тавьсан юм. Манай улсын нийт их, дээд сургуульд өдгөө 210.000 оюутан сурч буй аж.