Маргааш 100 иргэний үсийг үнэ төлбөргүй янзлах үйлчилгээг Монголын улаан загалмайн нийгэмлэг, “VIDAL” салонтой хамтран зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээ циркийн баруун талын “Далай ээж” захын хажууд байрлах “VIDAL” салоны байранд өглөөний 08:00 цагаас 12:00 цаг хүртэл үргэлжлэх аж. Энэхүү үйлчилгээнд МУЗН-ийн таван хороонд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, ядуу өрхийн хүүхдүүд зэрэг эмзэг бүлгийн иргэд хамрагдах юм.