Нийслэлийн есөн дүүргийн ЕБС-иудад "SCHOOL POLICE" эргүүл ажиллаж байна. Эргүүлийн үйл ажиллагааны зорилго нь сургуулийн орчимд хүүхдийг аливаа тохиолдож болзошгүй эрсдэл, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эцэг эхчүүд хувиар гарган жижүүрлэн гүйцэтгэж байгаа нь үр дүнгээ өгч байна.
Хууль зүйн яам, Нийслэлийн цагдаагийн газар, монголын сурагчдын холбоо, нийслэлийн боловсролын газар, хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтран зохион байгуулж байгаа "SCHOOL POLICE ДЭВЖЭЭ-2014" тэмцээн нь эхний үе шат нь Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд дүүрэг тус бүрд зохион байгуулсан бөгөөд Финалын шатны шалгаруулалт нь өнөөдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгын их танхимд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд есөн дүүргээс шалгарсан есөн шилдэг баг оролцлоо. Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар эцэг эх, багш хүүхдүүдэд ажлын "SCHOOL POLICE" эргүүлийн ач тусыг таниулах эргүүлийн сайн туршлага, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.