Есдүгээр сарын сүүлчээр эхэлсэн Увс аймгийн Өмнөговь сумын хүн эмнэлгийн барилгын их засварын ажил одоо хүртэл дуусаагүй байна.
Дулаан халаалт тавигдаагүй учир сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжгүй болсны зэрэгцээ эмч ажилчид нь даарч бээвийгээд ажиллах нөхцөл тун хүнд байна. Хэдийгээр цахилгаан халаалтуур тавьсан ч дулаан нь хүрэлцээгүй, нүүр ам хуурайшуулаад хэцүүхэн байгаа сурагтай. Иймээс саяхан хоёр өрөөнд зуух тавьж галлан жирэмсэн эх амаржуулсан байна. Урин дулаан цагт засвар тохижилтын ажлаа хийж байхгүй намар оройн цагаар эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлдэг байгууллага их засварт орсонд иргэд бухимдалтай байна.