Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын сурагчдын холбоо, “School police” төв хамтран ЕБС-иудын дунд “Дэвжээ” тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохиолоо.
Тэмцээний финалын шалгаруулалтад нийслэлийн 7 сургууль өрсөлдсөнөөс Тэргүүн байр Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор, хоёрдугаар байр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр сургууль, гуравдугаар байр Сонгинохайрхан дүүргийн 123-р сургууль шалгарч өргөмжлөл, цом, мөнгөн шагналаар шагнуулсан юм.
Мөн энэ үеэр 4-р сургуулийн 9А ангийн сурагч М. Хүслэн “School police” дэвжээ тэмцээнд зориулсан Гар зургийн бүтээлээрээ Сурагчдын холбооны шилдэг сурагч , тус сургуулийн Нийгмийн ажилтан Э.Цэрэндулам нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын “Шилдэг залуу” алтан медалиар тус тус энгэрээ мялаасан юм.
Ийнхүү нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй “School police” төслийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, тэдний эцэг эх, нийгмийн ажилтан нарын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх, сурагчдыг сургуулийн орчинд аливаа халдлага эрсдлээс хамгаалах, сургуулийн аюулгүй орчинг бүрдүүлэх, энэ чиглэлд сурагчид, эцэг эх, нийгмийн ажилтан нарын үүрэг оролцоо, идэвхийг өрнүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан тус тэмцээнд Сүхбаатар дүүрэг амжилттай оролцсон байна.