Хүүхдийн эрхийн тухай Конвенцийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 оны 11 дүгээр сарын 20-нд баталснаас хойш 25 жил болж байна. Тус Конвенцид 193 орон нэгдэн орсон бөгөөд Хүүхдийн эрхийн тухай Конвенц нь хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн олон улс орон баталсан хүний эрхийн хэлэлцээр болсон билээ. Хүүхдийн төлөө үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран өнөөдөр 11.00 цагт Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн 25 жилийн ойд зориулсан арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ Улаанбаатар чуулгын байранд болно.