БНСУ-д согтуу жолооч монгол иргэнийг машинаар дайрч амийг нь хөнөөсөн мэдээ байна.
Тодруулбал, уржигдар шөнө 22 цагийн үед БНСУ-ын Жунгнам аймгийн Дэсаным тосгоны зам дээр явган зорчигчийг дайрсан осол гарчээ. Уг ослоор 51 настай монголын иргэн нас барж, 3 хүн хүндээр бэртсэн байна. Энэ ослыг БНСУ-ын иргэн 34 настай Ким гэгч согтуугаар машин барьж, замын дүрмийг зөрчсөнөөс үйлдсэн гэдгийг солонгосын цагдаагийн газраас мэдээлжээ. Ослыг нарийвчлан шалгаж байгаа аж.