Увс аймгийн Өмнөговь сумын хүн эмнэлэгт өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр их засвар хийж эхэлсэн ч одоо болтол дуусаагүй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор халаалт өгөөгүй байгаа гэнэ. Цахилгаан халаагуур тавьсан ч өрөө тасалгаануудыг бүхэлд нь халааж хүчрэхгүй байгаа тул өвчтөн хэвтүүлэн эмчлэх аргагүй болж, эмч, ажилчид нь даарч бээрэн хэцүүхэн нөхцөлд ажиллаж байгаа гэнэ. Саяхан жирэмсэн эмэгтэй амаржихаар ирсэн тул хоёр өрөөнд зуух тавин галлаж байгаад төрүүлжээ. Зуны дэлгэр цагт засвар хийлгүй өнгөрөөгөөд хүйтэрсэн хойно өвчтэй хүмүүсийг зутрааж байгаад иргэд дургүйцэж буйгаа илэрхийлэн бидэнд хандсан юм.