Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаярыг хүлээн авч уулзаад, хамтарч ажиллахаар болсон байна. Оюутан залуучуудыг нэгтгэж, тэдэнд хэрэгтэй, үр дүнтэй ажлуудыг хамтарч зохион байгуулах, “Би авлига авахгүй, өгөхгүй”, “Спирт үү, спорт уу” аянд оюутнуудыг уриалан оролцуулахаар тэд тохирчээ. МОХ оюутнуудыг хамгаалдаг байгууллага байсан бол одоо тэднийг төлөвшүүлэхэд илүү анхаарна гэж МОХ-ны шинэ ерөнхийлөгч Д.Батбаяр энэ үеэр хэлсэн юм.