Монгол Улсын иргэний үнэмлэх авч байгаа 16 настнууд энэ сарын 23-нд тохиож буй Монгол бахархлын өдөр, их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр Төрийн ордны их танхимд иргэний андгай өргөнө. Иргэний андгай өргөх ёслолыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байгаа. Дашрамд дурдахад, үе тэнгийнхнээсээ сурлага, авьяасаараа тодорсон 16 настнууд энэ долоо хоногт “Ариг” банктай танилцан, мэргэжлээ хэрхэн сонгох тухай лекцэнд сууна. Үүнээс гадна хөвгүүд, охидоороо ялгаран тусгай лекц сонсох юм.