Ням гаригийн үдэш оросын нийслэл хотын баруун хэсгийн Пресненский дүүрэгт ахуйн хийн дэлбэрэлтийн улмаас орон сууцны 14 байранд хүчтэй гал түймэр гарсныг унтраажээ.
Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд хоёр хүн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсны нэгийнх нь биеийн байдал сайжирч, тасаг руу шилжжээ. Москва хотын даргын Орон сууц-нийтийн аж ахуйн асуудал эрхэлсэн орлогч Петр Бирюковын уламжилснаар, эд хогшлын хохирлыг “Мосгаз” барагдуулах аж.“Осолд нэрвэгдсэн бүх байрыг хотын төсвийн хөрөнгөөр засварлах юм. Шинжээчид хохирлын хэмжээг тогтоож байгаа бөгөөд ослын шалтгааныг мөрдөх тусгай комисс байгуулагдаад ажиллаж байна. Үүнд “Ростехнадзор”, “Мосгаз”, болон Түлш-эрчим хүчний аж ахуйн департамент болоод зураг төслийн нэр хүндтэй төлөөлөгчид оржээ. Хохирогчдод хохирлынх нь зэргээс шалтгаалан 2 сая хүртэл рублийн нөхөн олговор олгох боломжтой тухай Үндэсний даатгуулагчдын хариуцлагын холбооны ерөнхийлөгч Андрей Юрьев стэгүүлчдэд мэдэгджээ.