Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас Эрүүл мэндийн газартай хамтран эмч ажилчид, түргэн тусламжийн машины жолооч нарыг хамруулсан “Өвөлд бэлэн үү?” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар бүх сумдын эмнэлгийн эрхлэгч эмч, түргэний жолооч нарын хувийн бэлтгэл бэлэн байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалган мэргэжил арга зүйгээр хангасан бөгөөд гамшгийн үед эмнэлгийн анхны тусламжийг хэрхэн хүргэх талаар мэдлэг олголоо. Тухайлбал өвөл цас ихтэй үеэр дуудлаганд явах үед бэлтгэх арга хэмжээ, цасанд машин суусан үед өөрсдөө даарч, осгохоос урьдчилан сэргийлэх, өвчтөнийхөө аюулгүй байдлыг хангах, JFS хэрхэн хэрэглэх талаар заавар зөвлөгөө өгсөн юм.
Өвлийн хүнд нөхцөлд ард иргэдээс түргэн тусламжийн дуудлага ирэхэд тээврийн хэрэгсэл нь бүрэн бүтэн байхын зэрэгцээ жолооч нар нь эрүүл мэндийн хувьд сайн байж эмнэлгийн тусламжийг тусламжийг чанартай үзүүлнэ гэх шаардлагын дор сумдын эмнэлгийн жолооч нарыг БОЭТ-д нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж, эрүүл мэндийг нь тодорхойлон эрүүлжүүлэх арга хэмжээ авч байна.