Цагдаагийн Ерөнхий газраас алба хаагчдын ажлын гол шалгуур үзүүлэлт болсон эрүүл чийрэг бие бялдрын стандарт зэрэглэлийг хангах зорилгоор иж бүрэн тоног төхөөрөмж бүхий бялдаржуулах танхимыг байгуулж,нээлтээ хийлээ.
Энэхүү үйл ажиллагаанд ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав, дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар алба хаагчдын төлөөлөл оролцсон юм.
Бялдаржуулах төвийн дасгалжуулагч багшаар ОНАБХГ, Хамгаалалтын газрын албаны спорт сургалтын хэлтсийн багш, МУ-ын Гавьяат тамирчин Н.Баярмаа ажиллах аж.