Монгол улсын “Галт зэвсгийн тухай” хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, “Цагдаагийн албаны тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-д заасны дагуу Цагдаагийн байгууллагаас иргэн, хуулийн этгээд галт зэвсэг өмчлөх, ашиглах, худалдах, шилжүүлэх, тээвэрлэх, хадгалах, бүртгүүлэх үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
2013 оны тооллогоор ан агнах 44306, харуул хамгаалалт 1598, цуглуулга 216, спорт сургалт 619, үзмэр урлагийн 253, нийт 46982 ширхэг галт зэвсэг бүртгэгдсэн байна.
Монгол улсын “Галт зэвсгийн тухай” хууль болон Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 503 дугаартай тушаалаар батлагдсан “Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох” /код-602/ журмын хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж, алдагдсан, олдож ирсэн галт зэвсгийн судалгааг шинэчлэх, галт зэвсгийн нэгдсэн бүртгэл, тооллого явуулж, нуугдмал бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор “ЗЭВСЭГ-2014” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд 2014 оны аравдугаар сарын 30-наас 12 дугаар сарын 04-ныг дуустал зохион явуулж байна.
Иймд галт зэвсэг эзэмшдэг иргэн, хуулийн этгээд нь үүргийн дагуу галт зэвсгээ харъяа аймаг, сум, дүүргийн цагдаагийн газар, хэлтэс дээр очиж бүртгүүлнэ үү.
Та галт зэвсэг бүртгүүлэхдээ:
- Галт зэвсэг, галт зэвсгийн гэрчилгээ, иргэний үнэмлэх
- Харъяа дүүргийн татварын хэлтэст, бууны татварыг төлсөн байх шаардлагатай.
Жич: Монгол Улсын “Галт зэвсгийн тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Галт зэвсгийг гэрчилгээний хамт авч явах ба аюулгүй байдлыг хангаж, сумнаас тусад нь зориулалтын гэрэнд хийсэн байна” гэж заасны дагуу авч явахыг анхаарна уу
Мөн арга хэмжээний хүрээнд иргэн хуулийн этгээдийн өмчлөлд байгаа бүртгэлгүй галт зэвсгийг гэрчилгээ олгож, хуулийн дагуу улсын бүртгэлд оруулах ажлыг зохион байгуулж байна. Иймд иргэд та бүхэн цагдаагийн байгууллагад хандаж бүртгэлгүй галт зэвсгээ бүртгүүлэх хэрэгтэй.
Галт зэвсгийн бүртгэльтэй холбоотой мэдээллийг Улаанбаатар хотын иргэд Улаанбаатар хотын цагдаагийн газрын 269235, 99190504, 98996262 дугаарын утсаар, хөдөө орон нутгийн иргэд ЦЕГ-ын Лицензийн төвийн 93200100, 96665098 дугаарын утсаар лавлах боломжтой юм.