Сүүлийн үед Өвөрмонгол иргэдийг хууль бусаар албадан гаргасан гэх мэдээлэл нэлээдгүй гарах болсон. Мөн энэ талаар хэвлэлийн хурал хүртэл хийж байсан юм. Тэгвэл маргааш Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас Монгол Улсад оршин сууж буй БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны иргэдтэй маргааш уулзахаар болжээ. Энэхүү уулзалт Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 302 тоотод болох юм байна.