Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг баригдаж, энэ сарын 17-ны өдөр нээлтээ хийжээ. Тус цэцэрлэгийг орон нутгийн хөгжлийн сангийн 920 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Ингэснээр Арвайхээр хотын 6, 10, 11 дүгээр багт харьяалагддаг 2-5 настай 180 орчим хүүхэд шинэ цэцэрлэгт хамрагдах боломжтой болсон байна.