Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 20 жилийн ой тохиож байна. Үүний хүрээнд өнөөдөр Улаанбаатар чуулганы байранд ёслолын арга хэмжээ боллоо.
Тус үйл ажиллагаанд НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага, Норвегийн хөгжлийн агентлаг, Японы хүүхдийг ивээх сан зэрэг ОУ-ын байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Ёслолын арга хэмжээг нээж Хүн ам нийгэм хамгааллын яамны сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ, НҮБХС-ын суурин төлөөлөгч Роберто Бенес, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга, И.Нарантуяа нар үг хэллээ.
Өнөөдрийн үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, хүүхдүүд оролцож байгаагаараа онцлогтой юм.
Хүүхдийн эрхийн тухай Конвенцийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд баталсаас хойш 193 орон нэгдэн ороод байна.
Тус конвенц нь хүн төрлөхтний түүхэн дэхь хамгийн олон улс орон баталсан хүний эрхийн хэлэлцээр болсон билээ.
Конвенцийн хэм хэмжээ, заалтуудыг дэлхийн олон улс орны засгийн газрууд, төрийн бус байгууллагууд, хүний эрхийн зүтгэлтнүүд, хуульчид, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, боловсрол ба хүүхдийн хөгжлийн мэргэжилтнүүд, шашны зүтггэлтнүүд хамтран 10 гаруй жилийн хугацаанд хэлэлцэн зөвлөлдөж боловсруулсан байдаг байна.
Конвенцид хүүхдийн хамгаалал, зохистой хөгжилд үзүүлэх соёл, уламжлалын нөлөөг харгалзан үзсэн нийтээр хүлээн зөвшөөрсөн ОУ-ын эрх зүйн гол тогтолцоонуудын үндсэн зарчмуудыг тусгаснаас гадна, хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ шаардлагыг харгалзан үзсэн юм.
Монгол Улс тус конвенцид 1990 онд нэгдэн орсон байдаг. Манай улсын хувьд нэгдэн орнсноос хойш 1996 онд анхны тайлан илтгэлийг, 2000 онд хоёрдугаар тайлан илтгэлийг, 2007 онд Монгол Улс ХЭК-ийн хэрэгжилтийн талаар үндэсний гурав, дөрөвдүгээр илтгэлээ Хүүхдийн эрхийн хороонд илгээснээр НҮБ-н Хүүхдийн эрхийн хорооноос 1996, 2005, 2010 онд Монгол Уллсын ЗГ-т зөвлөмж ирүүлсэн байна.
Энэ онд манай улс тав дахь тайлан илтгэлээ НҮБ-н Хүүхдийн эрхийн хороонд өргөн барих юм.
НҮБХС-ын суурин төлөөлөгч Роберто Бенес “Монгол Улс конвенцэд нэгдсэнээс хойш маш их ахиц дэвшил гаргаж байгаа. Хүүхдийн эрхийн төлөө сайн ажиллаж байна. Тухайлбал 1990-2013 оны хооронд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл дөрөв дахин буурсан. Энэ бол бусад орнуудтай харьцуулахад маш өндөр үзүүлэлт юм. НҮБ-н хүүхдийн сангийн тухайд бол бид МУ-ын Засгийн газартай хамтран эрүүл мэнд, боловсрол зэрэг олон салбарт хамтарч ажиллаж байна. Хамтын ажиллагааны гол чиглэл бол МУ-ын Засгийн газарт мэргэжлийн зөвлөгөө, тусламж үзүүлэх зэрэг тусгагдсан олон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд нь туслах зорилготой ажиллаж байна. Ялангуяа хүүхэд болгонд хүрч ажиллахыг зорьж байна ” гэж ярилаа.
Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Энхтайван “Монгол Улс 1990 онд хүүхдийн эрхийн конвецид нэгдэн орсон анхны таван орны нэг гэдгээрээ онцлогтой. Өнөөдөр бид хүүхдийн эрхийн конвецид нэгдэн орсны 25 жилийн ойг тэмдэглэх ёслолын ажиллагаа хийж байна. Өнөөдийг хүртэл МУ-ын ЗГ, төрийн болон төрийн бус байгууллагууд ямар ямар ахиц, дэвшил гаргасан бэ гэдэг 25 ахиц дэвшилээ тодорхойлсон. Үүнийгээ хүүхдүүддээ танилцуулах юм. Мөн хүүхдүүд маань өөрсдийн эрхийг хангахыг төлөө ажиллаж байсан ах эгч нартаа талархалаа илэрхийлье хэмээн санал ирүүлж мэндчилгээ бэлдэж ирснээрээ онцлог юм ” гэлээ.
Суулгалтаас шалтгаалах тав хүртэлх насны эндэгдэл 2000 оноос хойш 65 хувиар буурсан, бага боловсролын хамрах сургалтын жин 75 хувиас 96 хувьд хүрсэн, хүн амын 68 хувь нь цэвэр аюулгүй ундны ус хэрэглэж байгаа зэрэг НҮБ-ын конвецид нэгдэн орсноос хойш 25 жилийн хугацаанд манай улсад хүүхдийн эрхийн олон ахиц дэвшил гарсан байна.
М.Болорцэцэг