Маргааш “Дэлхийн ОО”-ийн өдөр тохионо. Энэ өдөр бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ боловч тэр болгон анхаараад байдаггүй “Бие засах газар” нь нийгэмд хичнээн чухал болохыг олон нийтэд таниулах өдөр юм. Үүнтэй холбоотойгоор маргааш 11.00 цагт “Дэлхийн ОО өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал ЭМЯ-нд болно.
“Дэлхийн ОО”-ийн өдрийг Сингапурт төвтэй Дэлхийн жорлонгийн холбоо санаачлан 2001 оноос эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн. Харин манай улс дөрөв дэх жилдээ тэмдэглэх гэж байна.