Барилга угсралтын стандартын дүрмийн дагуу агаарын температур хасах руу шилжихэд бетон зуурмагийн буюу цутгалтын ажлыг бүрмөсөн зогсоох ёстой байдаг. Тиймээс НМХГ-аас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүднээс Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй бетон зуурмагийн үйлдвэрүүд, барилгын компаниудад угсралт болон, зуурмаг нийлүүлэх ажлаа зогсоох шаардлагыг энэ долоо хоногт хүргүүлэхээр болжээ. Зөвлөмж мөрдөж ажиллаж буй, эсэхийг ирэх долоо хоногт шалгах аж.