ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газраас нийт бие бүрэлдэхүүн, хотын бүсийн хорих ангиудын Шуурхай бүлгийн албан хаагчдаа хээрийн нэгдсэн сургалтад харууллаа. Шуурхай бүлгийн албан хаагчдын тусгай тактикийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн тус сургалтад хорих ангиудын шуурхай бүлгийн нийт 98 албан хаагч оролцжээ.
Энэ удаагийн сургалтын хөтөлбөрийг олон улсын хэмжээнд мөрдөж буй ялтныг хуяглан хүргэх ажиллагаа, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх журам, тактик, техникийн өгөгдөхүүн, барьцаанд авсан хүн болон орон байрыг чөлөөлөх зэрэг сэдвийн хүрээнд онол, дадлага хослуулснаараа онцлог аж.
Цаашид энэ төрлийн сургалтыг тодорхой хугацаанд, гадаад болон дотоодын байгууллагатай хамтран зохион байгуулан, гарч болзошгүй нөхцөлөөс урьдчилан сэргийлэхийн үүднээс хорих ангийн бүсэд зохион байгуулж хэвших шаардлагатай гэж үзжээ.