Аргын тооллын 11-р сарын 19, Буд гариг. Билгийн тооллын 27. Тэргүүн дагуул одтой, хөх морь өдөр.
Өдрийн наран 08.24 цагт мандан, 17.28 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.