Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн нутаг, Ховдын хойд хэсгээр өнгөрсөн шөнө цас орж, шуурлаа. Өнөөдөр Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр өнөөдөр өдөртөө цастай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Төвийн аймгуудын ихэнх нутгаар өдөртөө цастай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Зүүн аймгуудын нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Говьд цасгүй. Салхи өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Улаанбаатарт өдөртөө цастай. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 7-12 метр “хурдална”.
Энэ сарын 20-24 хүртэлх
“тэнгэрийн зурхай”-д маргааш төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар цастай, 22-23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цастай гэж буужээ. Салхи 20-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурах нь. Бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метрт хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26, өдөртөө 5-10, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19, өдөртөө 1-6 градус хүйтэн байх төлөвтэй.