БНХАУ-д шувууны томуугийн А хүрээний H7N9 вируст халдвар 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн бүртгэгдсэн бөгөөд 2014 оны арвандүгээр сарын 15-ны өдөр тус вируст халдвараар шинээр гурван хүн өвчилж, нэг хүн нас барсныг ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ.
Одоогийн байдлаар /2013 оны 04 дүгээр сараас хойш/ тус вируст халдварын нийт 458 тохиолдол бүртгэгдэж, 177 хүн нас барсан бөгөөд БНХАУ, Тайвань, Хонг Конг, Малайз улсад тус тус бүртгэгдсэн байна