Асгат, Наран, Онгон, Эрдэнэцагаан, Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан сумын 176,3 мянган га бэлчээр нутагт үлийн цагаан оготно тархсан болох нь аймгийн Цаг уур, орчны шинжилгээний албанаас явуулсан судалгаагаар гарсан байна.
Цаашид оготнын тархалтын хүрээ нэмэгдэж байгаа юм байна. Энэ онд Наран, Эрдэнэцагаан, Уулбаян, Мөнххаан суманд 40,0 га бэлчээрт механик аргаар оготно устгах ажил хийжээ.