Улаанбаатар хотын Цагдаагийн газрын “Түр хамгаалах байр”-нд “Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл хүлээн авах 107” тусгай дугаарын утас ажиллаж байна. “Над руу залгаарай” гэх найрсаг 107 дугаар гэр бүлийн хүчирхийлэлд автсан олон хүмүүсийн гомдол бухимдлыг сонсож, айдас хүйдсийг арилгаж, авран хамгаалахаар ажиллаж байгаа юм.
Тус утсанд нөхөр согтуу ирж агсан тавьлаа, миний аав ээжийг зодоод байна, гэр орныхоо хамаг юмыг эвдчихлээ, найз залуу маань хардаж зовоогоод гэмгүй хүнийг дарамтлаад байх боллоо зэрэг олон дуудлага ирдэг байна.
Энэ оны аравдугаар сараас 11 дүгээр сарын эхний 10 хоногт л гэхэд 104 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, холбогдсон иргэдэд хууль эрх зүй болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч, бусад байгууллагатай холбон зуучлах ажлын зохион байгуулжээ.
Дээрх дуудлага, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 21 гомдол мэдээллийг шалгуулахаар харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна